Энэтхэг дрон ашиглан алслагдсан нутгуудад вакцин хүргэж эхэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 07

Энэтхэг улс алслагдсан бүс нутгуудад коронавирусний эсрэг вакциныг яаралтай хүргэх үүднээс дрон буюу нисгэгчгүй нисдэг аппарат ашиглаж эхэлжээ.

Тус улс 2021 онд багтаан бүх зөвшөөрөгдсөн иргэдээ вакцинжуулалтад хамруулахаар зорьж байгаа бөгөөд зүүн хойд уулархаг бүсийн мужуудад вакцин яаралтай хүргэх үүднээс дрон ашиглах шийдвэр гаргажээ.

Энэтхэг нь одоогоор нийт 925 сая гаруй тун вакцин хийгээд байгаа нь вакцинд хамрагдах ёстой хүн амын 70 орчим хувийг эзэлж байгаа юм. Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад нийт 33 сая халдварын тохиолдол бүртгэгдэж, 440 мянга гаруй хүн нас баржээ.

Өнгөрсөн даваа гарагт тус улс Манипур мужид вакцин хүргэхдээ дроныг туршилтын журмаар ашиглажээ. Нэг дрон 4.5 кг ачаа буюу 900 тун вакцин тээвэрлэх хүчин чадалтай аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top