Жастин Бибер: Эхнэр бид хоёр хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 08

Дуучин Жастин Бибер “Эхнэр бид хоёр аав, ээж болохыг хүсэж байгаа” хэмээн ярьжээ.

27 настай Жастин, 24 настай Хейли нар эцэг, эх болоход бэлэн байгаагаа хамт хийсэн видео бичлэгэндээ өгүүлжээ.

Жастин Бибер өмнө нь амиа хорлох тухай бодож байснаа ярьдаг. Тэр яах гэж дуулж буйгаа ойлгохоо больж, хүмүүсийн төлөө юу, өөрийнхөө төлөө юу гэдгээ мэдэхээ байж, амьдралын утга учрыг хайж байх хэцүү үед нь Хейли амьдралд нь гарч ирснээр бүх асуудал арилжээ. Бибер “Би түүнтэй аз жаргалтай, үргэлж нээлттэй байдаг. Хейли л дэргэд минь байвал бид хаана ч байсан гэртээ байгаа мэт сайхан байдаг” гэжээ.

Хейли, Жастин нар гэрлээд гурван жил болж байгаа билээ. Тэд хамтдаа өмнө нь байгаагүйгээрээ аз жаргалтай байгаа гэж ярьдаг.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top