Дуучин Жастин Биберийн эхнэр, 25 настай Хейли Биберийн төв мэдрэлийн системд хүндрэл үүсжээ.
Модель бүсгүй коронавирусний халдвараар өвчлөөд эдгэрсний дараа тархинд нь бүлэн үүссэн байна. Түүнийг өнгөрсөн пүрэв гарагийн орой эмнэлэгт хүргэж, эмч нар цус харвахаас сэргийлж чаджээ.
Хейлиг пүрэв гарагийн өглөө нөхөртэйгөө өглөөний цай ууж суухад нь цус харвалтын шинж тэмдэг илэрсэн байна.
Шинжилгээгээр түүний тархины судсанд жижиг бүлэн үүссэн нь тогтоогджээ. Хэдэн цагийн дараа бүлэн алга болсноор Хейли аюулаас аврагдсан байна.
Тэрбээр “Энэ бол миний амьдралд тохиолдсон хамгийн аюултай үе байсан. Гэхдээ бүх юм сайхан болж, би гэртээ ирсэн байна. Намайг аварсан эмч, сувилагч нартаа хязгааргүй их баярлалаа” гэж цахим хуудсандаа бичжээ.
Жастин Бибер хоёр долоо хоногийн өмнө ковидоор хөнгөн өвчилсөн ба төлөвлөсөн тоглолтоо хойшлуулахаас өөр аргагүй болжээ.
Харин Хейлид ковид илүү хүнд тусаж, өвдсөний дараах хүндрэл үргэлжилсээр байгаа бололтой.
Сэтгэгдэл ( 0 )