Хүн төрөлхтөн коронавирусний эсрэг тэмцлийн замынхаа 60 хувийг туулаад байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Сумья Сваминатан мэдэгджээ.
Гэсэн хэдий ч гэнэтийн саад, даваа замд гарч ирж болзошгүй гэж тэрбээр сэрэмжлүүлсэн байна. Түүний хэлснээр, бидний энэ замд ямар саад бэрхшээл гарч ирэх нь тодорхойгүй байгаа тул “марафон гүйлт” удахгүй дуусна гэж хэлэхэд эрт байна гэв.
Коронавирусний шинэ хувилбарууд гэнэт гарч ирсэн нь цар тахлын үеэр тохиож буй олон тооны үйл явдлын нэг бөгөөд эдгээр нь биднийг тэмцлээ даруухан үргэлжлүүлэхийг шаардаж байна гэж Сваминатан онцолжээ.
Тэрбээр вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлснээр, дэлхийн хүн амыг халдвараас сэргийлж, коронавирус цаашид дахин хувьсан өөрчлөгдөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэж уриалжээ.
ДЭМБ-ын мэдээллээр, цар тахал дэгдсэнээс хойших хугацаанд дэлхий дахинд коронавирусний халдварын нийт 236 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 4.8 сая хүн амиа алдаад байна.
Сэтгэгдэл ( 0 )