Хятад улс нарыг ажиглах анхны хиймэл дагуул хөөргөлөө

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 15

БНХАУ нарыг ажиглах анхны хиймэл дагуулыг “Тайюуань” сансрын буудлаас хөөргөлөө гэж тус улсын Үндэсний сансар судлалын газар мэдээлжээ.

“Шихэ /Нарны бурхан/” хиймэл дагуулыг “Чанжен-2D” пуужин тээвэрлэгчийн тусламжтай хөөргөсөн байна.   

Хятадын нар судлалын эхлэлийг тавьж буй энэхүү аппарат анх удаа нарны бүрэн дүрсийг H-Alpha диапазонд авах гэнэ. 550 кг жинтэй хиймэл дагуул гурван жилийн турш нарны синхрон тойрог замд ажиллана.

Хиймэл дагуулыг Хятадын домогт гардаг Шихэ дагины нэрээр нэрлэжээ. Домог ёсоор, Шихэ дагина есөн нар төрүүлжээ. Хиймэл дагуулын нэрийг Хятадыг иргэд өөрсдөө сонгожээ. Үүнээс өмнө Хятадын иргэд Ангараг гарагийг судлах анхны сансрын хөлөгт нэр өгч байв. Тус хөлгийг “Жужун” буюу галын бурхны нэрээр нэрлэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top