Коронавирус харааны эрхтний ноцтой хүндрэлд хүргэдэг

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 15

Германы эрдэмтэд SARS-CoV-2 коронавирус харааны эрхтэнд нэвтэрч, нүдний торлог бүрхэвчийн мэдрэлийн болон гэрэл мэдрэгч эсүүдийг халдварлуулах чадвартай болохыг тогтоожээ.

Шинжлэх ухааны “bioRxiv” цахим номын санд мэдээлснээр, Германы Макс Планкийн хүрээлэнгийн эрдэмтэд нүдний торлог бүрхэвчийн эсийг SARS-CoV-2 коронавирусээр халдварлуулжээ.

Судалгааны дүнд коронавирус эсийн бүтцэд халдварлаж, нүдний торлог бүрхэвчийн мэдрэлийн болон гэрэл мэдрэгч эсэд вирус үржих боломжтойг тогтоожээ. Энэ нь ковидоос эдгэрсэн зарим хүмүүст харааны асуудал үүсэж буйн нэг шалтгаан байх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.

Энэ үзэгдэл SARS-CoV-2 үрэвслийн генд нөлөөлдөгтэй холбоотой байж болзошгүй гэж эрдэмтэд таамаглаж байна. Энэ ген нь бие организмын халдварын эсрэг үзүүлдэг дархлааны хариу үйлдлийн үр дүнд үүсдэг гэнэ.

Үүнээс гадна, эрдэмтэд ACE2 уургаас хамгаалдаг эсрэг биет торлог бүрхэвчийн эсийг халдвар авах эрсдэлээс хамгаалдаг болохыг тогтоожээ. Тиймээс харааны эрхтний хүндрэлийг эмчлэхэд онцгой эм бэлдмэл шаардлагагүй бөгөөд вирусний эсрэг эм, бэлдмэл эсвэл ACE2 ферментийн эсрэг вакцин хэрэглэхэд тохиромжтой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top