АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний бүх алба хаагчдыг ирэх сарын 28-наас өмнө коронавирусний вакцин хийлгэсэн байх шаардлага тавьжээ.
Үүргийг биелүүлээгүй алба хаагчдыг чөлөөлнө гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний командлалаас гаргасан чиглэлд мэдэгджээ.
Тэнгисийн цэргүүд аль ч үед, дэлхийн аль ч бүсэд, тэр дундаа халдвар өндөр тархсан газарт үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх ёстой. Тиймээс дархлаажуулалт нь алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, флотын бэлэн байдлыг дэмжихэд нэн тэргүүний ач холбогдолтой гэж чиглэлд онцолжээ. Чиглэлийн дагуу тэнгисийн цэргийн хүчний алба хаагчид ирэх сарын 14-нөөс өмнө хоёр дахь тундаа хамрагдсан байх ёстой ба эрүүл мэндийн шалтгаан зэргийн улмаас вакцин хийлгэх боломжгүй алба хаагчдад энэ үүрэг хамаарахгүй гэнэ.
Пентагоны мэдээллээр, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний бие бүрэлдэхүүний 94 хувь нь бүрэн вакцинд хамрагдаад байгаа бол Зэвсэгт хүчний хэмжээнд энэ үзүүлэлт 89 хувьтай байна.
Сэтгэгдэл ( 0 )