Коронавирусний халдварын үед хамгийн ихээр гэмтдэг эд эрхтнүүдийн гуравт элэг оржээ. Вирус уушги, судасны эндотел эс болон шулуун гэдсийг гэмтээдэг байна.
Эрдэмтдийн ярьснаар, коронавирус хэд хэдэн эрхтэнд “дуртай” гэнэ. Үүнд уушги, судасны эндотел эс оржээ. Эдгээрт вирус үрждэг олон тооны рецепторууд байдаг байна. Тиймээс халдварын үед цус бүлэгнэх нь элбэг тохиодог аж. Түүнчлэн, гэдэс болон элгэнд олон тооны рецепторууд байдаг бөгөөд элэг нь халдварын улмаас хамгийн их гэмтдэг эрхтнүүдийн гуравт жагсжээ. Харин халдвар авсан хүүхдүүдийн хувьд шулуун гэдэсний үйл ажиллагаа алдагдаж, гэдэсний бүх төрлийн бичил биетийн хэвийн байдал алдагдах шинж тэмдэг түгээмэл илэрдэг аж. Улмаар энэ нь дархлаанд нөлөөлдөг байна.
Үүнээс гадна, коронавирус дархлааны ой тогтоомжид хүчтэй нөлөөлдөг байна. Судалгаанаас үзвэл, коронавирус улаан бурхан өвчний нэгэн адил дархлааны ой тогтоомжийн 20-30 хувийг устгадаг байна. Тиймээс халдвар аваад эдгэрсний дараа хүмүүс өвчлөмтгий болж, шинэ халдвар авч, херпес вирусээр үүсгэгдсэн өвчлөл хурцаддаг байна.
Дэлхий дахинд нийт 234.4 сая хүн коронавирусний халдвар авснаас, 4.9 сая гаруй хүн эндээд байна.
Сэтгэгдэл ( 0 )