БНСУ-ын эрүүл мэндийн яам коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн өсвөр насны хүүхэд эндсэн анхны тохиолдлыг шалгаж байна гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.
Ахлах сургуулийн сурагч өнгөрсөн наймдугаар сарын 13-нд “Pfizer” вакцин хийлгэсэн бөгөөд есдүгээр сарын 27-нд нас барсан байна. Ингэхдээ түүнд ямар нэгэн хууч өвчин байгаагүй аж.
Хүүхдийн үхлийн шалтгаан вакцинтай холбоотой байсан эсэх талаар тодруулаагүй байна.
Тус улсад ахлах сургуулийн сурагчид болон ирэх сарын 18-нд элсэлтийн шалгалт өгөх өсвөр настнууд долоодугаар сарын дунд үеэс эхлэн вакцинд хамрагдаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хүүхдэд вакцин хийж яадаг юм. Хөнгөхөн тусаад л эдгэж байна даг
Хүүхдэд вакцин хийж яадаг байнаа. Хөнгөн тусаад л эдгэж байна даг.