Долоо хоногт найман тоглолт, хоёр тэмцээн зохион байгуулагджээ

2021 оны 11 сарын 08

Соёл, урлаг, спортын байгууллагууд 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ингэхдээ 50 хувийн дүүргэлттэй байхаар журамд заасан.

Журмын хэрэгжилтийн талаар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр өнөөдөр /2021.11.08/ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцууллаа.

Өнгөрсөн долоо хоногт Соёлын төв өргөө, Улсын филармони, УДЭТ, УДБЭТ гэхчлэн газруудад найман тоглолт зохион байгуулагджээ. Мөн нийслэлийн хэмжээнд спортын хоёр тэмцээн уралдаан зохион байгуулагдсан байна.

Соёл, урлаг, спортын байгууллагуудад хяналт шалгалт хийхээсээ илүү зөвлөн туслахад анхаарч байгаагаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга онцоллоо. Түүнчлэн тус байгууллагаас өнгөрсөн долоо хоногт барилга байгууламжийн чиглэлээр хэд хэдэн шалгалт хийж, Зайсан, Замын цагдаагийн гүүрэн байгууламжийн ойролцоо барилга барьж буй компаниудыг шалгаж, тусгай зөвшөөрөлгүйг нь хааж, зөрчил гаргасанд нь торгуулийн арга хэмжээ авч, ноцтой зөрчлийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top