Албан байгууллагууд ШИНЭ ЖИЛЭЭ тэмдэглэж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 09

Шинэ жилийн баяр хаяанд иржээ. Өнгөрсөн жил цар тахлын улмаас шинэ оноо хамтдаа угтаж чадаагүй байгууллага, найз нөхөд энэ жил хөл хорионд орохоос “хаширлаж”, баяраа эртнээс хийхээр төлөвлөсөн бололтой.

Арваннэгдүгээр сарын эхний 10 хоног өнгөрөөгүй байгаа ч албан байгууллагуудын Шинэ жилийн баяр хэдийн эхэлж, ресторанууд хүлээн авалтын захиалгад дарагдах болжээ.

Шинэ жилийн баярыг байгууллага, хамт олноороо тэмдэглэхэд хамгийн түрүүнд заал танхим түрээсэлж, баярыг хөгжөөж, өнгө нэмэх уран бүтээлчдийг урьдаг.

Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр ирж буйтай холбогдуулан заал, танхим болон зарим дуучдын захиалга хэр байгааг тодрууллаа.

One event hall, Crocus event hall гэх мэт олон хүний суудалтай томоохон танхимтай газрууд руу холбогдоход "Одоохондоо долоо хоногт 2-3 өдөрт нь үйл ажиллагаатай байгаа" гэлээ. 

Харин хамгийн олон сонсогчтой уран бүтээлч, дуучдын байгууллага болох “B production”-аас захиалга хэр байгааг тодруулахад “Манай байгууллага залуу уран бүтээлч олонтой. Тэдгээр уран бүтээлчид маань долоо хоногийн ганц, хоёр өдөр захиалгатай байгаа. Энэ сарын 22-ноос эхлэн төлөвлөсөн үйл ажиллагаа их байна” гэлээ.

Засгийн газрын 2021.10.27-ны хурлаас төрийн байгууллагуудыг шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглосон. Харин хувийн байгууллагуудтай холбоотой баяр тэмдэглэхийг хориглосон ямар нэгэн шийд одоогоор гараагүй тул шинэ жил тэмдэглэх нь нээлттэй байгаа юм.


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
etdenebat(59.153.113.108) 2021 оны 11 сарын 10

Эмчилгээний зардлыг нь тухайн байгуулгаар нь төлүүлээрэй

0  |  0
зочин(202.131.244.66) 2021 оны 11 сарын 09

Ямар ялгаа бнааааааа

0  |  0
Top