Биткойны үнэ 68 мянган ам.долларт хүрлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 09

Мягмар гарагийн (Улаанбаатарын цагаар 11:50) байдлаар биткойны үнэ 4.82 хувиар өсөж, 68354 ам.долларт хүрлээ гэж Coindesk портал мэдээлжээ.

Улаанбаатарын цагаар 11:44 цагт эл криптовалютын үнэ 68230 ам.долларт хүрээд байсан юм.

Мөн өдрийн 07.33 цагийн байдлаар биткойны үнэ 7.16 хувиар өсөж, 67570 ам.доллароор үнэлэгдэж байв.

Биткойны системийн үзэл баримтлалыг анх 2008 оны арваннэгдүгээр сард Сатоши Накамото нэрийн дор танилцуулж байсан түүхтэй. Криптовалютын нийлүүлэлт хязгаарлагдмал ба биткойны ихэнхийг “олборлосон” гэж үздэг байна.

Top