Хагас зууны түүхт алдарт "Баян Монгол" чуулга 50 жилийн ойн хүрээнд хэвлүүлсэн пянзны баяраа тэмдэглэх гэж байна. Анхны пянзаа 1980 онд тухайн үеийн ЗХУ-д хэвлүүлж байсан бол шинэ пянзаа Япон улсад хэвлүүлжээ.
Пянзанд "Баян Монгол", "Хорвоо амгалан байг", "Аавдаа", "Мөрөөдөл", "Алтаргана" зэрэг монгол ардын болон Монголын хөгжмийн зохиолчдын 12 бүтээл багтсан байна. Пянзны гол онцлог нь 1980 онд хэвлүүлж байсан пянзанд багтсан уран бүтээлүүдээ шинэчлэн найруулж тогложээ.
Өдгөө "Баян Монгол" чуулгын 5 дахь үеийн уран бүтээлчид уран бүтээлээ туурвиж байна.
Пянзны баяр энэ сарын 19-нд 19:00 цагаас On’n Off Production House-д болохоор товлогджээ.
Сэтгэгдэл ( 0 )