“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

"Дэлхийн мисс" тэмцээн АНУ-д 12-р сард болно. Нийт 123 орны мисс өрсөлдөх тус тэмцээнд Монголоос эх орноо төлөөлөн oролцох үндэсний ялагчаар А.Бөртэ-Үжин тодорсон. Тэрбээр өнөөдөр /2021.11.19/ АНУ-ын Пуэрто Риког зорьж байна.

А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн, Англи, Япон, Герман, Хятад хэлтэй аж. Мөн тэрбээр мэргэжлийн уран нугарaaч бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтууд хийсэн туршлагатай нэгэн юм.

“Дэлхийн Мисс"-т оролцох эрхээ авах үед тэрбээр "Монголын үндэсний урлаг болох уран нугаралт мөн Монгол улсынхаа өв соёлыг сурталчилан өөрт байгаа бүх чадвараа дайчлан хичээх болнoo” хэмээжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.17.159) 2021 оны 11 сарын 19

Энэ чинь харин нүүрний хэлбэр, биеийн харьцаа, авьяасаараа юм дуулгчих шинжтэй байх чинь, амжилт хүсье.

0  |  0
(192.82.75.233) 2021 оны 11 сарын 19

china

0  |  0
Зочин(66.181.161.122) 2021 оны 11 сарын 19

авъяас спорт төрөлд алзахгүй л юм байна

0  |  0
Top