Өнөөдөр 4492 иргэнийг дархлаажуулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 20

Өнөөдөр /2021.11.20/ Улаанбаатар хотод явуулын 3, суурин 23, түр 23 цэгт 51 багийн 249 эмч, ажилтан ажиллаж, 4492 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвүүдэд 23 түр цэг ажиллаж байна. Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top