ОХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, орчуулагч, радио, телевизийн хөтлөгч Михаил Гусман 2000 оноос эхлэн “Формула власти” нэвтрүүлэг хийж байгаа. Россия-24 телевизийн энэхүү нэвтрүүлэгт дэлхийн улс орнуудын Төрийн тэргүүд оролцож, илэн далангүй яриа өрнүүлдэг уламжлалтай.
Михаил Гусман өнгөрсөн аравдугаар сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн “Формула власти” нэвтрүүлгээ олон нийтэд танилцуулсан байна.
Дашрамд дурдахад энэ нэвтрүүлэгт 2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байлаа.
Сэтгэгдэл ( 0 )