24 ЦАГТ: Ковидын 634 шинэ тохиолдол бүртгэгдэж, 11 хүн эндлээ

2021 оны 11 сарын 24

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.11.24)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 634 шинэ тохиолдол бүртгэгдэж өмнөх өдрөөс 109-өөр нэмэгджээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан 41-ээс дээш насны 11 (5 эмэгтэй, 6 эрэгтэй) хүн эндсэн байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатарт - 342
  • Орон нутагт - 292

Нас барсан өвчитнүүдийг насны бүлгээр нь авч үзвэл
 

  • 41-60 настай - 3
  • 61-80 настай - 7
  • 80-аас дээш настай - 1

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 7378, гэрийн хяналтанд 14.692 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 1439 нь хүүхэд, 292 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 887 хүний бие хүнд, 151 хүний бие нэн хүнд байна.

Top