Эрүүл мэндийн яамны шуурхай баг коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан 2021 оны арваннэгдүгээр сарын 28 өдрөөс эхлэн Чингис хаан Олон улсын нисэх буудалд бүх хуваарьт нислэгт хяналт хийж ажиллаж байна.
Улаанбаатар хотод буусан онгоцнуудаас ЭМЯ сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч нэвтрүүлж буй юм. Түүнчлэн ЭМЯ-ны Шуурхай баг хяналт тавьж ажиллаж байна.
Улсын онцгой комиссоос халдвар тархсан улсаар зорчсон болон тухайн улсаар дайран өнгөрсөн гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх шийдвэр гаргасан. Мөн халдварын өндөр эрсдэлтэй бүс болон шинэ мутаци бүртгэгдсэн, зөөвөрлөгдсөн улсаар зорчсон иргэдийг Монголд хүлээн авах ч өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлах юм.
Сэтгэгдэл ( 1 )
хүмүүсээ хол суулгаачээ нисэх чинь том зайтай биздээ ккк