Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.
(2021.11.28)
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 329 шинэ тохиолдол бүртгэгдэж өмнөх өдрөөс 157-оор буурчээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан 41-80 насны 5 (2 эмэгтэй, 3 эрэгтэй) хүн эндсэн байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Нас барсан өвчитнүүдийг насны бүлгээр нь авч үзвэл
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 6481, гэрийн хяналтанд 12.702 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 1292 нь хүүхэд, 235 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 796 хүний бие хүнд, 129 хүний бие нэн хүнд байна.
Нэмж сануулахад "Ковид-19"-ийн шинэ мутаци Омикрон хувилбар Өмнөд Африк, Ботсвани, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Маливи, Израйль, Бельги улсуудад болон Хонконг-д бүртгэгдээд байна. ДЭМБ шинэ мутаци тархаж байгаатай холбоотойгоор улс орнуудыг вакцины хамрагдалтаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Халдвар цөөрсөн нь үнэн байгаадаа хятадаас айгаад тоогоо дараад байнауу