Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 190 шинэ тохиолдол батлагдсан байна. Энэ нь сүүлийн найман сарын хугацаанд бүртгэгдсэн хамгийн бага тохиолдол болоод байгаа юм.
Тодруулбал, Хамгийн сүүлд гуравдугаар сарын 21-нд улсын хэмжээнд халдварын 170 тохиолдол илэрсэн. Үүнээс хойш өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 200-аас дээш бүртгэгдсээр байсан юм. Тэгвэл өнөөдөр халдварын тохиолдол 200-аас бага илэрлээ. Энэ тоон үзүүлэлтийг харахад халдварын тархалт эрс буурч байгаа юм.
Мөн сүүлийн 24 цагт ковидын 190 тохиолдол илэрснээс 78 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэхдээ найман аймагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )