“Омикрон” вирус дэгдсэнтэй холбоотойгоор ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ хийлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 11 сарын 30

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын шинэ хувилбар болох “Омикрон” вирус дэлхий даяар тархаж байгаатай холбогдуулан Монгол Улсад тархаж болзошгүй салбар дундын 26 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийлээ.

Эрсдэлийн үнэлгээнд УОК-ын Нэгдсэн шуурхай штаб, ЭМЯ, ГХЯ, ХНХЯ ЗТХЯ, ХХЕГ, ГЕГ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, УБТЗ, ДЭМБ зэрэг 15 байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг оролцсон юм.

Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан аргачлалын дагуу эрсдэлийн үнэлгээг хийж, үнэлгээнээс гарсан үр дүнг Улсын онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.87.182) 2021 оны 12 сарын 03

Суданаас ирсэн цэргүүдтэй ороод ирээ биз тэгээд л бүх шатны сургууль гэнэт хаахаар шийдвэр гаргаад бгаан биш үү НУУГААД бгаа л даа хариуцлагагүй юмнууд.

0  |  1
Зочин(59.153.115.175) 2021 оны 12 сарын 03

Гараагүй, байхгүй өвчинд бүү сүржигнэ! Эсвэл бүр хилээ хаачих! Ядаргаатай

1  |  0
Zochin(66.181.186.241) 2021 оны 12 сарын 03

Kkk 2 jil ideed tsadsangui dee. Dahiad jaahan yum husah n dee.

2  |  0
Зочин(203.91.115.56) 2021 оны 12 сарын 03

Одооноос шинэ жил тэмдэглэхийг орон даяар хорих хэрэгтэй Вирус нэг тархвал гамшиг болно

8  |  2
Top