24 ЦАГТ: Халдварын тоо өмнөх өдрөөс 161-ээр нэмэгдлээ

2021 оны 12 сарын 01

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.12.01)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 554 шинэ тохиолдол бүртгэгдэж өмнөх өдрөөс 161-ээр нэмэгджээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан 61-ээс дээш насны хоёр (1 эмэгтэй, 1 эрэгтэй) хүн эндсэн байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатарт - 359
  • Орон нутагт - 194

Нас барсан өвчитнүүдийг насны бүлгээр нь авч үзвэл
 

  • 61-60 настай - 1
  • 80-аас дээш насны - 1

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5448, гэрийн хяналтанд 10.370 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 1014 нь хүүхэд, 201 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 660 хүний бие хүнд, 111 хүний бие нэн хүнд байна.

Top