Израил улс өчигдөр /2021.12.02/ шөнө Өмнөд Африк болон Европоос омикрон вариантын талаарх урьдчилсан дата хүлээн авснаас ХӨСҮТ олон нийтэд сийрүүлэн хүргэлээ.
Сайн мэдээ: Вакцины Омикрон вариантын халдвараас сэргийлэх үр нөлөө 3 тун авсан хүмүүст Дельтатай (95%) харьцуулахад бага зэрэг буурсан боловч өндөр (90%) хэвээр байна. Өвчний хүндрэлээс сэргийлэх үр нөлөө 3 тун вакцинтай хүмүүст Дельтатай ижил байна.
Анхаарууштай мэдээ: Өмнө нь өвдсөн хүмүүс Омикрон вариантаар дахин өвдөх эрсдэл Дельтай харьцуулахад 2 дахин өндөр. Омикроны халдварлах чадвар Дельтагаас 1.3 дахин их.
Вакцинжуулагдаагүй хүмүүсийн хувьд (үүнд огт вакцин хийлгээгүй, зөвхөн нэг тун хийлгэсэн болон 2 тун хийлгээд 6 сараас дээш болсон хүмүүс хамаарна): Анхны хувилбартай харьцуулахад Омикрон вариантаар өвдөөд хүндрэх эрсдэл 2.4 дахин өндөр. Дээрх мэдээлэл нь харьцангуй цөөхөн тооны сорьц дээр суурилсан цаашид өөрчлөгдөж болох дата гэдгийг анхаарна уу.
Мэдээллийн дэлгэрэнгүй: www.jpost.com
Сэтгэгдэл ( 0 )