ХӨСҮТ: Гурав дахь тунгийн Файзер 95% хүртэл хамгаалж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 12 сарын 02

СИНОВАК вакцинын хоёр тун хийлгэсэн хүн гурав дахь тунд ФАЙЗЕР хийлгэснээр халдвараас 95 хувь хамгаалж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Монгол Улсын хэмжээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Ковид-19-ын эсрэг вакцинд хамрагдсан байдлыг танилцуулъя. 

Зорилтот бүлгийн
 

  • 1-р тунгийн хамралт 95,9 хувь,
  • 2-р тунгийн хамралт 91,3 хувь,
  • 3-р тунгийн хамралт 35,7 хувь,

Нийт хүн амын
 

  • 1-р тун 69,5 хувь,
  • 2-р тун 66,1 хувь,
  • 3-р тун 21 хувь тус тус хамралттай байна.
     


Өссөн дүнгээр 3-р тунд 674,925 хүн хамрагдсан байна.

Өссөн дүнгээр 1-р тунд 6,347 жирэмсэн эмэгтэй, 7,312 хөхүүл эмэгтэй, 12-15 насны 180,131 хүүхэд, 16-17 насны 76,263* хүүхэд хамрагдаад байна.

Эх сурвалж: Халдварт өвчин судлалын үндэсний төв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top