Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.
(2021.12.02)
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 441 шинэ тохиолдол бүртгэгдэж өмнөх өдрөөс 113-аас буурчээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан 41-80 насны гурван (2 эмэгтэй, 1 эрэгтэй) хүн эндсэн байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Нас барсан өвчитнүүдийг насны бүлгээр нь авч үзвэл
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5300, гэрийн хяналтанд 10.087 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 968 нь хүүхэд, 205 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 573 хүний бие хүнд, 111 хүний бие нэн хүнд байна.
НЭМЭЛТ: Сүүлийн үеийн мэдээгээр вакцины Омикрон вариантын халдвараас сэргийлэх үр нөлөө 3 тун авсан хүмүүст 90 хувьтай байна. Өвчний хүндрэлээс сэргийлэх үр нөлөө 3 тун вакцинтай хүмүүст Дельтатай ижил. Вакцинжуулагдаагүй хүмүүсийн хувьд анхны хувилбартай харьцуулахад Омикрон вариантаар өвдөөд хүндрэх эрсдэл 2.4 дахин өндөр байна.
Сэтгэгдэл ( 0 )