Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэе.
(2021.12.03)
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 375 шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнөх өдрөөс 66-аар буурчээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан 61-ээс дээш насны гурван (2 эмэгтэй, 1 эрэгтэй) хүн эндсэн байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Нас барсан өвчитнүүдийг насны бүлгээр нь авч үзвэл
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5114, гэрийн хяналтанд 9.974 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 960 нь хүүхэд, 168 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 571 хүний бие хүнд, 98 хүний бие нэн хүнд байна.
НЭМЭЛТ: Сүүлийн үеийн мэдээгээр вакцины Омикрон вариантын халдвараас сэргийлэх үр нөлөө 3 тун авсан хүмүүст 90 хувьтай байна. Өвчний хүндрэлээс сэргийлэх үр нөлөө 3 тун вакцинтай хүмүүст Дельтатай ижил. Вакцинжуулагдаагүй хүмүүсийн хувьд анхны хувилбартай харьцуулахад Омикрон вариантаар өвдөөд хүндрэх эрсдэл 2.4 дахин өндөр байна.
Сэтгэгдэл ( 0 )