ЭМЯ-аас Ковид-19, омикрон халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.12.03/ мэдээллийг өглөө.
Манай улсын нийт хүн амын 22 хувь нь, зорилтод бүлгийн буюу 18-аас дээш хүн амын 37 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагдсан. Үүний үр дүнд тохиолдлын тоо ес болон аравдугаар сартай харьцуулахад арваннэгдүгээр сарын байдаар 70 орчим хувиар буураад байна.
Гэрээр хянагдаж байгаа өвчитний тоо оргил үетэй харьцуулахад 66 мянгаас 10 мянга руу, эмнэлэгт хэвтэгсэд оргил үетэй харьцуулахд 22500-аас 5000 руу, нэн хүнд өвчитний тоо 400-аас 111 хүртлээ буусан.
Нас баралтын тохиолдол оргил үеийн долоо хоногийн дунджаас 4.5 дахин буурсан байна.
Мөн гуравдугаар тунд хамрагдах иргэдийн идэвх сайжирсантай холбоотойгоор вакцинд хамрагдаагүй байгаа жирэмсэх эмэгтэйчүүд болон 12-оос доош насны хүүхдийн өвчлөл 2-3 дахин буурсан.
ДЭМБ-аас өчигдөр вакцинд хамрагдаагүй иргэд, ахмад настай иргэдийг гадагшаа аялахгүй байхыг уриалсан. Манай улсын хувьд вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхдүүдийг гадагшаа аялалд авч явахгүй байхыг уриалж байна. Мөн ахмад настай хүмүүсийг гадагшаа аялалд авч явахгүй байхыг уриалж байна.
Хонгконгод "Омикрон"-ны халдвартай тусгаарлагдаж байсан иргэний эсрэг өрөөнд байсан хоёр хүн халдвар авсан байна. Энэ нь омикроны халдварлах чадвар маш өндөр гэдгийг харуулж байна.
ЭМЯ-ны зүгээс иргэд та бүхнийг онц шаардлагагүй бол гадагшаа аялахгүй байж, гэр бүл улс орноо эрсдэлд оруулахгүй байхыг уриаллаа.
Сэтгэгдэл ( 1 )
Вакцинаас болж халдварын тархалт өсөж байгаа. Вакцин бол хүчийг нь сулруулсан корона вирус. Даарах дархлаа муудахад л идэвхжээд тархаж эхэлнэ.