Захтай хаахтай зэрэгцэн ажлаа тардаг зарим нэгний хувьд дэлгүүр хэсэж хэрэгцээт бараагаа авна гэдэг асуудалтай. Шөнийн зах руу шогшиход чанартай, сэтгэлд нийцсэн бараа байх нь ховор. Том дэлгүүрүүдээр амралтын өдөр, цайны цагаараа яаран сандчин байж хэсэх болдог. Тэгвэл иргэдийн энэхүү зайлшгүй хэрэгцээг хангахаар Улсын их дэлгүүр маргааш шөнийн худалдааг зохион байгуулах гэнэ. Шөнийн худалдаа энэ сарын2-3-нд шилжих шөнө буюу 21:00-01:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Энэ үеэр бараа бүтээгдэхүүн хямдрах бөгөөд гэнэтийн бэлгээр дүүрэн байх юм байна. Мөн энэ худалдааны үеэр гучин минут тутам огцом хямдрал явагдах гэнэ. Монголд худалдааны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой баярыг тохиолдуулан энэхүү арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа гэнэ.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )