24 ЦАГТ: Ковидын 296 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн эндлээ

2021 оны 12 сарын 07

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.12.07)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 296 шинэ тохиолдол бүртгэгдэж өмнөх өдрөөс 157-оор нэмэгджээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан гурван /1 эмэгтэйш, 2 эрэгтэй/ хүн эндсэн байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатарт - 144
  • Орон нутагт - 152

Нас барсан өвчитнүүдийг насны бүлгээр нь авч үзвэл

  • 61-80 настай - 2 эмэгтэй
  • 80-аас дээш насны - 1 эмэгтэй

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 4259, гэрийн хяналтанд 7828 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 796 нь хүүхэд, 179 нь жирэмсэн эх байна. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 490 хүний бие хүнд, 92 хүний бие нэн хүнд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top