ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХЭВИЙНД ТООЦДОГ, ХОХИРОГЧДЫГ ӨӨРСДИЙГ НЬ БУРУУТГАДАГ ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТОД АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
НҮБ-ын эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх тусгай илтгэгч Рийм Алсалем 2021 оны арваннэгдүгээр сарын 29-өөс арванхоёдугаар сарын 08-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллалаа. Тэрбээр манай улс дахь хүчирхийллийн асуудлаар урьдчилан гаргасан дүгнэлтээ өчигдөр /2021.12.08/ УБ дахь НҮБ-ын байранд хэвлэлийн хурал хийж, танилцууллаа.
НҮБ-ын хүний эрхийн шинжээч жендерт суурилсан эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой хуулиудыг батлахад Монгол Улс дорвитой ахиц гаргаж байгааг сайшааж, эдгээр хуулиудыг орон даяар үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцоллоо.
Мөн өнгөрсөн 10 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаа, жендерийн эрх тэгш байдал, хохирогч, гэрчийг хамгаалахтай холбоотой олон хууль батлагдаж, жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авах хууль эрхзүйн хүрээг бий болоод байна. Эдгээр нь хууль эрхзүйн шинэчлэлийг үргэлжлүүлэн бий болгоход бодит тулгуур болох бөгөөд үүнд үндэсний хууль дүрмийг олон улсын стандарттай нийцүүлэх шаардлага тавигдана гэлээ.
Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд орон байр, нэг цэгийн үйлчилгээний төв, хамтарсан багийн үйлчилгээ үзүүлэх зэргээр үе шаттайгаар өргөжин тэлж байна. Гэсэн ч алслагдсан газар нутаг, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдэд хүрэх хүртээмж, хангамжийг сайжруулах шаардлагатай байна. Эдгээр үйлчилгээгээр дамжуулан гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд чиглэсэн жендерийн мэдрэмжтэй арга хэмжээг дэмжих шаардлагатай байгааг онцлов.
Одоогийн байдлаар үйлчилгээ үзүүлэгчид, ялангуяа төрийн байгууллагынхан хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйчүүдтэй холбоотой үйл ажиллагааг илүү гэр бүлтэй холбоотой ерөнхий хүрээнд багтаах, эсвэл хүүхдийн хүчирхийллийн эсрэг арга хэмжээ, тэдгээрээс урьдчилан сэргийлэх зорилготой үйл ажиллагаатай нэгтгэж байгааг мөн онцолжээ. Цаашлаад Монгол Улсын Засгийн газрыг жендерт суурилсан хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүний наймааны хохирогчид, ЛГБТИ нийгэмлэгийн гишүүд гэх мэт эмзэг бүлгүүдийг хамруулсан, тэдэнд хүрэх чиглэлээр бодлого, үйлчилгээг ил тодоор илэрхийлж, цар хүрээг нь илүү тэлэхийг уриаллаа.
Үйлчилгээ үзүүлэгчид, хууль сахиулах байгууллага, шударга ёсны тогтолцоо нь бүх бүлгийн охид, эмэгтэйчүүдийн хэрэгцээ шаардлагад хариу үзүүлж, зөвхөн гэр бүлийн хүчирхийлэл гэлтгүй бүх төрлийн хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авах шаардлагатай байгааг мөн нэмж хэлжээ.
Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй болгохын тулд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хэвийнд тооцдог, хохирогчдыг өөрсдийг нь буруутгадаг хэвшмэл ойлголтод арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Цаашлаад эдгээр арга хэмжээг авахын тулд зоригтой, зорилготой кампанит ажлууд буюу хүний эрхийн тухай боловсрол олгох, хүчирхийллийн гол эх үүсвэр болсон архидалттай тэмцэх шаардлагата” байгааг шинжээч онцлон тэмдэглэв.
Сэтгэгдэл ( 2 )
baasan geel ih muuhai shorongin uuchure hund ogool hiihgui bolhro rekt higeel.
baasan geed uuchure ogdo