ХӨСҮТ: Монголд омикрон хувилбар бүртгэгдээгүй

2021 оны 12 сарын 21

241 энхийг сахиулагчид шинжилгээ хийсэн бөгөөд 120 хүн эерэг гарсан болно. Эдгээр хүмүүс дундаас омикрон хувилбар илэрээгүй гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Түүнчлэн гадаадаас ирсэн 2 иргэнээс Омикрон илэрсэн гэсэн мэдээлэл ташаа болно. Одоогоор Монгол Улсад омикрон хувилбар бүртгэгдээгүй. Монгол Улсад гаднаас ирж байгаа бүх иргэдээс онгоцны буудал дээр хурдавчилсан ба ПГУ тест авч оруулж байгаа бөгөөд эерэг гарвал тусгаарлаж байна. Мөн гаднаас ирсэн бүх иргэдээс 4 дэх хоногт шинжилгээ авч, эерэг бүх тохиолдолд генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байгаа. Одоогоор Омикрон хувилбар илрээгүй гэдгийг ЭМЯ-аас албан ёсоор мэдэгдлээ.

 

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.12.21)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 240 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан хоёр хүн энджээ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатарт - 169
  • Орон нутагт - 67

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2172, гэрийн хяналтанд 3918 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 430 нь хүүхэд, 98 нь жирэмсэн эх байна. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 288 хүний бие хүнд, 33 хүний бие нэн хүнд байна.

Top