УОК: Манай улс "Омикрон" хувилбарыг илрүүлэх бүрэн боломжтой

2021 оны 12 сарын 21

Зарим хэвлэлээр гадаадаас ирсэн хоёр хүнээс "Омикрон" хувилбар илэрсэн гэх мэдээлэл өнөөдөр /2021.12.21/ гарлаа. Энэ талаар УОК-оос тодруулахад тус хувилбар бүртгэгдээгүй гэдэг мэдээллийг өгч байна. Түүнчлэн манай улс омикрон хувилбарыг илрүүлэх бүрэн боломжтой аппараттай гэдгийг онцоллоо.

Харин ЭМЯ-ны зүгээс Монгол Улсад гаднаас ирж байгаа бүх иргэдээс онгоцны буудал дээр хурдавчилсан ба ПГУ тест авч оруулж байгаа бөгөөд эерэг гарвал тусгаарлаж байна. Мөн гаднаас ирсэн бүх иргэдээс 4 дэх хоногт шинжилгээ авч, эерэг бүх тохиолдолд генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байгаа. Одоогоор Омикрон хувилбар илрээгүй гэдгийг ЭМЯ-аас албан ёсоор мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top