Сэлэнгэ аймагт халдварын 89 тохиолдол бүртгэгджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 04

Сэлэнгэ аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний гурван тохиолдол бүртгэгдэж, нийт 89 боллоо. 

Тодруулбал,
 

  • Сүхбаатар - 33 (ПГУ-2; Түргэвчилсэн-31)
  • Алтанбулаг - 1 (Түргэвчилсэн-1)
  • Баянгол - 3 (Түргэвчилсэн-3)
  • Ерөө - 1 (Түргэвчилсэн-1)
  • Бугант - 8 (Түргэвчилсэн-8)
  • Жавхлант - 3 (Түргэвчилсэн-3)
  • Мандал - 6 (ПГУ-1; Түргэвчилсэн-5)
  • Хэрх - 1 (Түргэвчилсэн-1)
  • Орхон - 2 (Түргэвчилсэн-2)
  • Сайхан - 6 (Түргэвчилсэн-6)
  • Номгон - 1 (Түргэвчилсэн-1)
  • Сант - 1 (Түргэвчилсэн-1)
  • Түшиг - 2 (Түргэвчилсэн-2)
  • Хушаат - 1 (Түргэвчилсэн-1)
  • Цагааннуур - 1 (Түргэвчилсэн-1)
  • Шаамар - 16 (Түргэвчилсэн-16)
  • Дулаанхаан - 3 (Түргэвчилсэн-3) тохиолдол тус тус батлагдаад байгаа аж. 


Сануулахад, оны өмнөөс халдварын тоо буурч, өдөртөө дунджаар 100-150 тохиолдол бүртгэгдэж байсан бол сүүлийн 24 цагт улсын хэмжээнд "Ковид-19" халдварын тархалт нэмэгдэж, 488 шинэ тохиолдол бүртгэгдлээ. 

Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан, 41-60 насны хоёр эмэгтэй нас баржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top