Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар яг одоо /2022.01.07, 11:00 цаг/ мэдээлэл хийж байгааг шууд дамжуулан хүргэж байна.
О.Батбаяр: Омикрон хувилбар орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Бид омикрон орж ирэх цагийн хойшлуулж, давалгаа хэрхэн явагдаж байна вэ, улс орнууд хэрхэн тэмцэж байна вэ, өвчний хүндрэл, оношилгоо ямар байна вэ, ямар эрсдэлт бүлэг өртөж байна вэ, эмчилгээний тактик ямар байна вэ, мөн хүний нөөцөө бэлдэх, амраах, эм, эмнэлгийн хэрэгслийг нөөцлөх, вакцины бүүстэр тунг эрчимжүүлэх, бусад шаардлагатай судалгааг хийх, шинэ хувилбарт тохирсон тактикийг хэрэгжүүлэх, бэлдэх чиглэлээр ажиллаж байна.
Дэлхийн 140 гаруй оронд омикрон хувилбар бүртгэгдээд байгаа. Их Британи, Франц, Итал, АНУ-д тохиолдлын тоо эрс нэмэгдсэн. АНУ-д өдөрт нэг сая орчим тохиолдол бүртгэгдэж байна. Өмнөд Солонгос Улс зөөвөрлөгдсөн-703, дотоодын 615 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Эдгээр улсуудад тохиолдол бүртгэгдэж байгаа ч хөнгөн, томуу хэлбэртэй явж байгаа. Япон улсад 1000 орчим омикрон хувилбар бүртгэгдсэн. ОХУ-д 103 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн. Хятадад гурван зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс бол өнгөрсөн оны сүүлээр давалгаанд өртөж, сар орчмын дараа давалгаа буурсан. Их Британид давалгаа Лондон хотод бууж эхэлсэн. Ер нь омикрон давалгаа нэг сар орчим давалгаалгаад бууж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Их Британид давалгаа явагдж байгаа ч дунд сургуулиуд хичээлээ эхлүүлсэн байгаа.
Манай улсын хувьд ч омикрон хувилбарт өртсөн тохиолдолд хөл хорио хийхгүйгээр дунд сургуулиа хичээллүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Учир нь манай улсын хувьд вакцины хамрагдалт өндөр, өвчлөлийн дараах давалгаа өндөр байгаа тул бид эрсдэл багатай байгаа.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 5 )
Энэ хувилбар чинь али хэдийн илэрсэн байсныг ард түмнээсээ нууж шинэ жилийг тэмдэглүүлж дарга нарын. Аэ ахуйн нэгжүүдийн орлогыг дэмжсэн юм байна зарлалгүйгээр эмчилж гаргачихаад зарлаж байгаа юмуу энэ хугацааны халдварын өсөлт нас баралтын хариуцдагыг хэн үүрэх вэ магадлал ай 100 гаруй хүн байгаа гэсэн үүнээс өдөрт хэд нь илэрч байна вэ
дэлхий эрүүл мэндийн байгууллага үхэлд хүргэдэг омикрон гэж бхад энэ одоо юу гээд бгам бэээ
ЭД НАР ЁСТОЙ БҮТЭХГҮЙ ЭЭ . ЗӨНД НЬ ХАЯЧИХААД НЭЭХ ИХ АЖИЛ ХИЙСЭН ЦАРАЙТАЙ ТОО ТООЛООД Л БАЙЖ БАЙНА
ali hediim orood irseng odoo zarlaad yahav dee. dundaa orood duus duus
ЮУГАА ХУЦААД БГАА ПЯЗДАА ВЭ ЧИ. САР БОЛЖ БАЙГАА ЮМ БОЛ ЮУ ГЭЖ ШИНЭ ЖИЛ ХИЙЛГЭСЭН ЮМ БЭ ???