Ч.Уртнасан: Хоруу чанар өндөртэй томуугийн H3N2 вирус орж ирсэн

2022 оны 01 сарын 07

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасан танилцууллаа.

(2020.01.07)


Тэрээр "Жил бүр хүйтэн, сэрүүний улиралд томуу, томуу төст өвчин дэгдэлтийн хэлбэрээр гарч, иргэд болон эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал болдог. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий дахинд болон манай улсад ковидтой холбоотойгоор томуугийн дэгдэлт харьцангуй намжмал, улирал хоорондын түвшинд явж байсан.

Гэвч Азид 2021 оны наймдугаар сараас, манай улсад 2021 оны арваннэгдүгээр сарааa эхлэн томуу, томуу төст өвчний 4-5 төрлийн вирус дэгдлээ.

Арванхоёрдугаар сарын дундаас томуугийн А хүрээний H3N2 вирус орж ирж, өвчлөл нэмэгдэж байгаа дүр зураг ажиглагдаж байна.

Томуугийн А хүрээний H3N2, томуу төст өвчний амьсгалын замын вирус нь бага насны хүүхдэд үгдрэл, хүндрэл үүсгэдэг, хоруу чанар өндөртэй вирус юм.

Тиймээс бидэнд бага насны хүүхдүүд рүү чиглэсэн томуугийн тандалтыг сайжруулах шаардлага гарч ирж байна.

Өвчлөлийн байдал 52 долоо хоногийн байдлаар амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд 10 мянгад 16 тохиолдол гэж бүртгэгдэж байна. Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд амьсгалын замын хүнд халдварын өвчлөл 15 хувийг эзэлж байна.

Орон нутгийн хувьд 21 аймгийн 50 орчим хувьд нь томуу, томуу төст өчний идэвхжил алаг цоог дэгдэлтийн түвшинд хүрч байна. Говь-Алтай болон Хэнтий аймагт алаг цоог дэгдэлтийн түвшинд хүрсэн байна.

Орны мэдээллийг авч үзвэл 2022 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй нийт хүүхдийн 47 хувь нь амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 58 хувь нь амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай байна.

Улаанбаатар хотод нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 53 хувь нь амьсгалын замын хүнд халдвартай. Эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн 73 хувь нь амьсгалын замын хүнд шалтгаантай байна.

Орон нутагт нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 42 хувь нь, эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа хүмүүсийн 48 хувь нь мьсгалын замын хүнд халдвартай байна.

Одоогоор хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдэж байгаа боловч өнөөдрийн байдлаар ор нэмж дэлгэсэн эмнэлэг байхгүй" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top