МИАТ нэг, хоёрдугаар сард Сөүл, Токио руу хийх НИСЛЭГЭЭ ЦУЦАЛЛАА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 07

МИАТ компани нэг, хоёрдугаар сард Сөүл, Токио руу хийхээр төлөвлөсөн зарим нислэгээ цуцалсан талаар Zindaa.mn өчигдөр (2022.01.06) мэдээлсэн билээ.

Тэгвэл тус компаниас дөнгөж сая энэ тухай албан ёсоор мэдэгдэж, цуцлагдсан нислэгийн талаарх мэдээллийг зарлалаа. 

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД

Ковид-19 вирусын мутацид орсон шинэ хувилбар илэрч, олон улсад тархаад байгаа тул гадаад улсууд өөрсдийн хилээр нэвтрэхэд тавигдах шаардлагаа чангаруулсан нь улс хооронд зорчих иргэдийн тоог эрс бууруулж байгаатай холбогдуулан дараах нислэгүүдийг цуцалж байна. Тодруулбал, 

БНСУ-ын Сөүл хотын чиглэлд

2022 оны нэгдүгээр сарын 12, 15, 19, 22, 26, 29 болон хоёрдугаар сарын 8, 15, 22-ны Улаанбаатар - Сөүл - Улаанбаатар чиглэлийн ОМ7301/ОМ7302 дугаарт аяллын нислэг цуцлагдлаа. 

Япон Улсын Токио хотын чиглэлд


2022 оны нэгдүгээр сарын 30-ны Улаанбаатар - Токио - Улаанбаатар чиглэлийн ОМ501/ОМ502 дугаар аяллын нислэг цуцлагдлаа

Дээрх аяллуудаар зорчихоор тийз худалдан авсан зорчигчид тийзээ буцаах тохиолдолд хураамжгүй буцаалт хийх, мөн нэмэлт хураамжгүйгээр өдрөө солиулах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top