ТАНИЛЦ: Сөүлийн чиглэлд хэвийн үргэлжлэх МИАТ-ийн НИСЛЭГҮҮД

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 08

МИАТ компани нэг, хоёрдугаар сард Сөүл, Токио руу хийхээр төлөвлөсөн зарим нислэгээ цуцалсан талаар Zindaa.mn (2022.01.06) мэдээлсэн билээ.

Тэгвэл тус компаниас энэ тухай албан ёсоор мэдэгдэж, цуцлагдсан нислэгийн талаарх мэдээллийг зарлалаа. 

МЭДЭГДЭЛ

Ковид-19 вирусын мутацид орсон шинэ хувилбар илэрч, гадаад улс орнууд өөрсдийн хилээр нэвтрэхэд тавигдах шаардлагаа эргэж чангатгаж эхэлсэн нь улс хооронд зорчих зорчигчдыг эрс буурахад хүргэж байна.

Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан МИАТ ТӨХК нь хуваарьт бус нислэгийн давтамжаа багасгах ажлыг хийж байна.

Ингэхдээ,

Сөүл хотын чиглэлд нэгдүгээр сарын 12,15,19, 22, 26, 29-ний өдрүүдэд буюу лхагва, бямба гарагийн нислэгүүд, мөн хоёрдугаар сарын 8, 15, 22-ны өдрүүдийн мягмар гарагийн нислэгүүдийг цуцалж байна.

Токио хотын чиглэлд зөвхөн нэгдүгээр сарын 30-ны өдрийн ням гарагийн нислэгийг цуцалж байна.

МИАТ ТӨХК нь цуцлагдаж буй нислэгийн тийз худалдаж авсан зорчигчдыг хамгийн ойрын нислэгт шилжүүлэх, гарч буй зардлын зөрүүг хариуцаж холбогдох зохицуулалтыг хийж байна. Мөн гадаадын улс орнуудаас тавьж буй шаардлагаас хамаарч тийз худалдан авсан зорчигчид зорчих боломжгүй болж буй тохиолдолд тийзний мөнгийг бүрэн буцаан олгож байгаа.

Сөүлийн чиглэлд хэвийн үргэлжлэх нислэгүүд
 

  • Нэгдүгээр сарын 9, 11, 14, 16, 18, 21, 23, 25, 28, 30-ны өдрүүдийн нислэг
     
  • Хоёрдугаар сарын 5-наас эхлэх лхагва, баасан, бямба, ням гарагийн нислэгүүд.
     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top