Эрдэмтэд: Шинж тэмдэггүй ковид аюултай

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 08

Шинж тэмдэггүй "Ковид-19" хүний бие организмд ул мөр үлдээдэг болохыг Германы эрдэмтэд тогтоожээ.

“European Heart Journal” сэтгүүлд мэдээлснээр, хөнгөн хэлбэрийн халдвар авсан ч хүний биеийн эд эрхтнийг гэмтээдэг байна. Тухайлбал, уушгины хэмжээ жижигрэх, амьсгалын дутмагшил үүсэх, зүрх, бөөрний үйл ажиллагаа алдагдах, доод мөчний венийн судсанд цусны бүлэгнэлт үүсэх эрсдэл нэмэгдэх зэрэг ул мөр үлдээдэг байна.

Энэхүү судалгаа нь өдгөө дэлхийд тархаад буй коронавирусний “Омикрон” хувилбар гол төлөв шинж тэмдэггүй эсвэл хөнгөн хэлбэрээр халдварладаг тул туйлын чухал гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Коронавирусний “омикрон” хувилбар анх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ботсван, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад бүртгэгдсэн билээ.

“Омикрон” хувилбар нь дэлхийн улс орнуудад халдварын тархалт эрчимжихэд хүргээд байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд нийт 300 сая гаруй хүн халдвар авч, 5.4 сая хүн эндээд байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(98.185.22.172) 2022 оны 01 сарын 10

Бүх өвчин заавөл илрэх шинж иэмдэгтэй. Энтйг бичсэн үхэр Монгол өөрийгөө андуурчихаж.

0  |  0
Top