24 ЦАГТ: Ковидын 649 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн эндлээ

2022 оны 01 сарын 10

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэе.

(2022.01.10)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 649 шинэ тохиолдол бүртгэгджээ. Харамсалтай нь өнгөрсөн хоногт архаг хууч өвчтэй, ковид хавсарсан хоёр хүн нас баржээ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлын тухайд
 

  • Улаанбаатарт - 465
  • Орон нутагт - 174
  • Зөөвөрлөгдсөн - 10 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 4090, гэрийн хяналтад 10.510 иргэн байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэгсдийн 680 нь хүүхэд, 338 нь жирэмсэн эх байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 474 хүний бие хүнд, 36 хүний бие нэн хүнд байгаа талаар ЭМЯ мэдээллээ.

Top