ОМИКРОН | ААН-үүд хүн, хүчгүй болох эрсдэлтэй байна

2022 оны 01 сарын 10

Улсын онцгой комисс (УОК)-оос гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна

/2020.01.10/


Өнөөдөр УОК хуралджээ. Үүнтэй холбоотойгоор УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө. 

-Манай улсад томуу болон томуу төст өвчний вирус эргэлтэд орж, амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүсийн дунд энэ өвчний халдвар өндөр байна.

Үүнтэй зэрэгцэн ковидын "Омикрон" хувилбарын дэгдэлт эхэлж байна. Үндсэндээ ковидын дөрөв дэх давлагаа буюу "Омикрон" хувилбарын давалгаа эхэлж байна. Эрдэмтэн, судлаачдын тооцоолол болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар 2022 оны нэгдүгээр сарын 20-оос хоёрдугаар сарын 10-ны үед халдварын оргил үе манай улсад тохиодоно гэж үзэж байгаа.

Халдварын оргил үед багадаа 18 мянга, цаашлаад 20 мянга орчим халдвар өдөрт бүртгэгдэнэ гэсэн тооцоо, судалгаа байна.

Халдварын оргил үед багадаа 18 мянга, цаашлаад 20 мянга орчим халдвар өдөрт бүртгэгдэнэ

 

Ер нь "Омикрон" хувилбар анх гарах үед вакцины үйлчлэл, нөлөөлөл тодорхойгүй байсан бол өнөөдрийг хүртэлх хугацаанд вакцин үйлчилж байгаа нь тодорхой болсон. Вакцин хийлгэсэн болон өвдөөд эдгэрсний дараа вакцин хийлгэсэн хүмүүс "Омикрон"-ы тохиолдолд хөнгөн өвдөж, хүндрэл, нас баралтаас хамгаалагдаж байна. Нэмэлт тунгийн ач холбогдол маш өндөр үр дүнтэй байгааг олон улс орны эрдэмтэн, судлаачдын хийж байгаа судалгаа, тооцоо баталж байна. Тиймээс иргэдийг нэмэлт тунд идэвхтэй хамруулах шаардлагатай байгаа талаарх мэдээллийг сонсож, зохион байгуулалталын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

Өндөр настан, жирэмсэн, вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүдийн тухайд эрсдэл өндөр хэвээр байгаа. Тиймээс халдварын давалгааны идэвхтэй үед аль болох олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байх, өөрсдийгөө хамгаалах, халдвар хамгааллын дэглэмийг сахих арга хэмжээг иргэд, аж ахуйн нэгжүүд авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Байгууллага, аж ахуйн нэгжийн тухайд "Омикрон" хувилбарын халдварын тархалт өндөр учраас тухайн байгууллагын албан хаагчид нэг дор өвдөх эрсдэлтэй. Тиймээс дотооддоо зохион байгуулалтын арга хэмжээ авч, аль болох зайнаас, цахимаар, ээлжилж ажиллах зохион байгуулалт хийхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл, хүний нөөцийн дутагдалд орох, ажиллах хүн, хүчгүй болох эрсдэл байгаа учир үүн дээр дээрх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг УОК-оос зөвлөж байна.

Вакцинд хамрагдсан хүмүүсийн тухайд аливаа суурь өвчингүй хүмүүс омикроноор хөнгөн өвдөж байгаа тул гэрийн эмчилгээг зөвлөж байгаа. Томуу, томуу төст өвчний дэгдэлт зэрэг явж байгаа учир эмнэлгийн ачаалал маш их нэмэгдэнэ. Тиймээс аль болох гэрийн эмчилгээг зөвлөж, хүндрэх, нас барах эрсдэлтэй өндөр настан, жирэмсэн, вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг эрүүл мэндийн байгууллагууд түлхүү эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх байр суурь баримталж ажиллана. Тиймээс гэрийн эмчилгээ, өрхийн эмчилгээг сайжруулах чиглэлээр УОК зохион байгуулалын арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг өглөө.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.76.39) 2022 оны 01 сарын 11

вакцингүй бга бага насны хүүхдүүдээ хичээлийг нь оруулахгүй давалгааг ядаж дуустал заринтиййлаачээ

2  |  0
Намжил(202.126.88.188) 2022 оны 01 сарын 11

Өчигдөрхөн наад гөлөөн Энхболд чинь айж сандрах хэрэггүй тайван амгөлөн байцгаа энэ тэр гээл хуцаад байсан биздээ. Ийм л хөгийн новшнууд даа.

3  |  0
Top