УОК: Айлаар явж, золгохгүй байхыг зөвлөж байна

2022 оны 01 сарын 10

УОК-ын мэдээллийн үеэр сэтгүүлчдээс ирүүлсэн асуултад Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах хариултыг өглөө


-Өдөрт халдварын тоо 20 мянга хүрнэ гэж байна. Энэ үед халдварыг хүнд, хөнгөнөөр нь эрэмбэлэх үү. Өрх болон анхан шатны байгууллагууд яаж ажиллах вэ?

-Халдварын давалгааны үед Дельта давалгааны эмнэлгийн ачаалал нэмэгдсэн. Өрхийн эмнэлэг, хороо, дүүргүүд дээр ачааллын авсан. Тиймээс бидэнд өмнөх туршлага байгаа. Өрхийн эмнэлгүүд дээр холбогдох зохион байгуулалтыг аваад явна. Гол нь вакцины бүрэн тун болон нэмэлт тунд хамрагдсан. Өвдөөд эдгэсрнийхээ дараа нэмэлт тунд хамрагдсан хүмүүс аль "Омикрон" хувилбарын тухайд маш хөнгөн, шинж тэмдэггүй хэлбэрээр өвдөж байгаа судаалгаа гарсан. Тиймээс эдгээр иргэд тусгайлсан эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ шаардлагагүйгээр гэрээр эмчлэгдэх бүрэн бололцоо байна. Гэхдээ халдварын тоо өндөр байгаа учраас манай эрүүл мэндийн байгууллагууд холбогдох зохион байгуулалтыг авч ажиллана.

-Вакцины нөөц ямар байгаа вэ. Хоногт хэчнээн иргэнийг вакцинжуулах боломж байгаа вэ?

-Вакцинжуулалтын хангалттай олон цэг ажиллаж байгаа. Манай улсад Файзер болон Синофарм үйлдвэрийн 2.8 сая тун вакцины нөөцтэй, хангалттай байна. Хүүхдүүдийн вакцины тухайд манай холбогдох байгууллагууд судалж байгаа. Цаашдаа бага насны хүүхдүүдэд зориулсан вакциныг худалдан авч, хамруулах чиглэлийн ажлуудыг хийж байна.

-Цагаан сараар хөл хорио тогтоохгүй бол илүү хохирол амсах вий гэсэн болгоомжлол байна. Дельта вирусийн үед өдөрт дөрвөн мянга орчим халдвар бүртгэгдэж байсан бол "Омикрон"-ы үед 20 мянга хүрнэ гэлээ. Энэ ачааллын эрүүл мэндийн салбар дааж чадах уу?

-УОК болон Засгийн газрын зүгээс 2021 оны тавдугаар сараас эхлээд ямар нэгэн хатуу хөл хорио тогтоогоогүй. Ер нь вакцингүй байх үед авч байсан хатуу арга хэмжээ. Халдварын тархалтыг хөл хориогоор хязгаарлах нь нэг талдаа эрүүл мэндийн салбар, өвчнийг хязгаарлахад тустай ч нөгөө талд нь иргэдийн амжиргаа, улс орны эдийн засагт сөрөг үр давгарыг дагуулдаг. Тиймээс бид дэлхий нийтийг хамарсан цар тахлыг аль болох хамтын хүчээр давах ёстой. Хоёрдугаар сарын эхэн буюу Цагаан сарын үеэр халдварын оргил үе таарч байгаа учраас өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр Цагаан сарын баярыг төрийн байгууллагууд дээр төрийн золголтыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсэн. Айл өрхийн тухайд аль болох айлаар явж золголт хийхгүйгээр, гэл бүлийн хүрээнд цомхон тэмдэглээрэй гэдэг зөвлөмжийг УОК, ЭМЯ, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас өгч байна.

-Тусгаарлалтын байранд алдаа гаргасан нэр бүхийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг УОК-ын өнөөдрийн хуралдаанаар ярьсан уу?

Зохион байгуулалттай холбоотой алдаа дутагдал гаргасан, мөн УОК-оос өмнө нь гаргасан үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаагүй зарим албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлыг өнөөдрийн хуралдаанд ярьсан. Гэхдээ тодорхой шийдвэр эцэслэн гарсны дараа нэрийг хэлсэн нь зөв байх. Одоогоор захиргааны хариуцлага тооцох процесс хууль журмынхаа дагуу явагддаг учраас шийдвэр гарсны дараа холбогдох мэдээллийг жичид нь өгнө.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цагаан сар(103.111.68.3) 2022 оны 01 сарын 11

шинэ жил өргөн дэлгэр болдог цагаан сар болдоггүй юм уу

0  |  0
Зочин (118.235.10.97) 2022 оны 01 сарын 11

Өөрсдөө ухамсраараа аав ээжээ үр хүүхдээ бодоод золголт нэрээр айл хэсэж тэнэхгүй байхад болно ш дээ. Заавал хөл хорио тогтоолгож тэгээд тэрийг нь ч шүүмжлээд хэрэгжүүлэхгүй. Ялангуяа хөдөөнөөс ирсэн хүмүүс. Эр эндээ очихгүй бол болохгүй гээд шөнө үүрээр гэхгүй хүүхдээ дагуулаад яваад байхаа больмоор юмаа. Эрүүл амьд явбал хэдэн арван цагаан сар үзнэ.

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 01 сарын 11

dan opkuud alxaj baunaa

0  |  0
1(66.181.190.143) 2022 оны 01 сарын 11

Заавал хүнээр хориулдаг зүгээр өөрсдөө хийхээ л больчих хийгээд өвдөөд үхвэл хохь нь гэхээс

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 01 сарын 11

uxsendee nyaltsagnaad baugaa shuud xoriochee bid amyd uldmeer baunaa

0  |  1
зочин(66.181.161.112) 2022 оны 01 сарын 11

энэ монгол төрийн өмнөөс ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө зоригтойхон шийдвэр гаргаж ирэх нөхцөл байдлыг урьдчилан үнэлж чадахгүй юм бол зайгаа тавьцгаагаач юун албан гушаал эрх мэдэлд дуртай юм цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг хатуухан гаргаач нөгөө архичин шоучин тэнүүлч гарууд нь холион бантан болгоно хэзээ байхдаа монголчууд хариуцлагтай байдаг байсан юм сайхан цаг ирэх л байлгүй эрүүл эсэн мэнд байхад золгож болох л байлгүйдээ золгохгүй өнжвөл монгол биш ёс заншил энэ тэрээ нь арилчи

0  |  0
Top