Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэе.
(2022.01.11)
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 1208 шинэ тохиолдол бүртгэгджээ. Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлын тухайд
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 4483, гэрийн хяналтад 11.259 иргэн байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэгсдийн 662 нь хүүхэд, 386 нь жирэмсэн эх байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 590 хүний бие хүнд, 33 хүний бие нэн хүнд байгаа талаар ЭМЯ мэдээллээ.
Түүнчлэн УОК-ын мэдээллээр манай улсад "Омикрон" давалгаа эхэлж байна. Эрдэмтэн судлаачдын тооцоолол болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар 2022 оны нэгдүгээр сарын 20-оос хоёрдугаар сарын 10-ны үед халдварын оргил үе манай улсад тохиодоно гэж үзэж байгаа. Халдварын оргил үед багадаа 18 мянга, цаашлаад 20 мянга орчим халдвар өдөрт бүртгэгдэнэ гэсэн тооцоо, судалгаа гарчээ.