Ц.Билэгтсайхан: "Омикрон"-ы эсрэг хариу арга хэмжээг өөрчилж байна

2022 оны 01 сарын 14

Эрүүл мэндийн яамнаас "Ковид-19" цар тахлын "Омикрон" хувилбар дотоодод гарсантай холбогдуулан хариу арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.

/2022.01.14/


ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: "Ковид-19" халдварын тохиолдлын тоо сүүлийн 7 хоногт эрс нэмэгдэж байна. Зөөвөрлөгдсөн тохиолдлууд батлагдсан, дотоодын халдвар нэмэгдсэн. Мөн дотоодод "Омикрон" хувилбар оношилогдож байгаа. Энэ цаг мөчид бид хариу арга хэмжээгээ өөрчилж байна. Тухайлбал, ДЭМБ, Өвчитний хяналт сэргийлэлтийн төвөөс өгч буй удирдамжууд байгаа. Түүнчлэн манай улсын Засгийн газар, УОК, ЭМЯ-аас гаргаж байгаа тушаал шийдвэрүүд цаг үеийн нөхцөл байдалтай уялдаад өөрчлөгдсөн.

Өмнө нь бид эрсдэлд суурилсан буюу хилийн тандалтын хариу арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлж байсан. Тэгвэл одоогийн гарч байгаа тушаал шийдвэрүүдэд энэ нь өөрчлөгдөж байна.

1-рт: Тандалт сэргийлэлтийн чиглэлээр хариу арга хэмжээнүүдийг илүүтэй авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

2-рт: Вакцинжуулалт, дархлаа сэргээх нэмэлт тун буюу гурав, дөрөвдүгээр тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ орж байна.

3-рт: Нийтийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг авах ажлууд орж ирж байна.

Үүний дараа хилийн тандалт, эрсдэлд суурилсан арга хэмжээ орж байна.

УОК-ын нэгдүгээр хуралдаан, Засгийн газрын хуралдаан, ЭМЯ-наас гаргасан тушаал шийдвэрүүдийн дагуу бид хилийн тандалт, тусгаарлан ажиглах байран дээр тандах үйл ажиллагааг зогсоосон.

Одоо дотоодын халдвар, тэр дундаа эрсдэл бүхий хүн амыг, голомтлон тохиолдож байгаа кластер том халдваруудыг тархаахгүй барих чиглэл рүү илүү хандаж байна. Үүнтэй уялдаад ЭМ-ийн сайдын 456 дугаар тушаал шинэчлэгдсэн.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Top