Дөрөвдүгээр тунд 20 мянган иргэн хамрагджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма дархлаажуулалтын асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улаанбаатар хотод 160 суурин цэгээр 21 аймаг, 9 дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвийн 370 гаруй суурин цэгээр дархлаажуулалт хийж байна. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр тунд иргэдийн 69.7 буюу 2.2 сая иргэн, хоёрдугаар тунд 66.6 хувь буюу 2.1 сая иргэн, гуравдугаар тунд 29.4 хувийг хамруулсан байна. Харин дөрөвдүгээр тунд 20 мянган иргэн хамрагдсан байна. Гуравдугаар тунд хамрагдаад гурван сар болсон иргэд дөрөвдүгээр тундаа хамрагдана. Дархлаажуулалт хэвийн үргэлжилж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top