24 ЦАГТ: 2751 хүнээс халдвар илэрч, 1 иргэн амиа алдлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 16

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх шинэчилсэн мэдээллийг өглөө. /2022.01.16/

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд ковидын 2751 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс Улаанбаатар хотод 1886 тохиолдол, орон нутагт 865 тохиолдол илэрчээ. Өнгөрсөн хоногт 1 иргэн уг өвчний улмаас амиа алдсан байна.

Тэгэхээр халдварын нөхцөл байдал хүндэрч, өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 3000  руу дөхөж байна. Тиймээс иргэд, олон нийт онцын шаардлагагүй бол аль болох гадуур гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэм сайтар сахих шаардлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулж буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top