"Сайдын тушаалаар 469 резидент эмч хуваарилсан ч,  40% нь огт ирэхгүй байна"

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 17

Ковидын шинэ хувилбарын халдвар хурдтай тархсанаас үүдэн Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж дараах мэдээллийг өгч байна.

-Нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан маань ковидын халдварын хариу арга хэмжээнээс гадна нийслэлийн 1.6 сая хүн амд үндсэн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Тиймээс эмнэлгийн ажилтан албан хаагчдын ачаалал асар их байна. Энэ байдал нэг сар үргэлжлээгүй, бүтэн жил орчим үргэлжилж байгаагаас хүний нөөцийн хомсдолд орох, эмнэлгийн ажилтан албан хаагчид халшрах байдал ажиглагдаж байна. Хэдийгээр нэг давлагаанаас
 нөгөө давлагааны хооронд хүмүүсээ амраах, зарим нэг тоног төхөөрөмжийг сэлбэн шинэчлэх  ажлыг хийж байгаа ч хүний нөөцийн хомсдол үргэлжилж байна.

 Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, 469 резидент эмчийг  нийслэлийн иргэдийн тусламж үйлчилгээнд ажиллуулахаар өрх, дүүргийн эрүүл мэндийн төвд хуваарилсан боловч тэдний 60 хувь нь л ажиллаж байна. Үлдсэн 40 хувь нь огт ирэхгүй байна.

Үүнээс болж  төлөвлөсөн хэмжээний хөнгөлөлт тусламж эмнэлгүүдэд хүрч чадахгүйд хүрсэн. Халдварын тоо нэмэгдэх тусам нэмэлт баг гаргаж байгаа. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 160 багт 705 эмч, сувилагч ажиллаж байна. Ард иргэдийн захиалгаар үйлдвэр аж ахуйн газарт очихоор бол нэмэлт баг ажиллуулна. Өнөөдөр л гэхэд Ковидын амбулатори үзлэгийг 12 эмнэлэгт үдшийн 20:00 цаг хүртэл хийхээр шийдвэрлэсэн. Эдгээр эмнэлгүүд нь цээжний зураг  /рентген/ авах боломжтой эмнэлгүүд юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top