Шведэд “омикрон” хувилбарын шинэ мутац илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 18

Шведийн Упсала хотын Академийн лабораторид коронавирусний “омикрон” хувилбарын шинэ мутац илрүүлжээ.

BA.2 гэж нэрлэгдсэн энэ дэд хувилбар гурван хүнээс илэрсэн байна. Одоогоор дэд хувилбарын талаарх мэдээлэл туйлын бага. BA.2 өмнөх хувилбартай өрсөлдөх чадвартай эсэхийг хэлэхэд хангалттай мэдээлэл хараахан байхгүй байна гэж лабораторийн эрхлэгч Матс Мартинел тодруулжээ. Түүний хэлснээр, BA.2 халдварын тохиолдол Упсала хотод мэдэгдсэнээс илүү байх магадлалтай. Учир нь шинэ хувилбарыг тогтооход илүү нарийвчилсан шинжилгээ шаардлагатай байдаг тул халдвар авсан хүмүүсээс илрээгүй байх талтай.

Энэхүү мутац өмнө нь Дани, Норвег, Калькуттад илэрч байсан бөгөөд маш түргэн тархсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top