Омикроноор өвдсөн 0-5 насны хүүхдүүд ларингит, хатгаа, менингитээр хүндэрч байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл ковидын омикрон хувилбартай холбоотойгоор иргэдэд тогтмол зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа.

Тэрбээр энэ удаад омикрон бага насны хүүхдүүдэд өндөр эрсдэлтэй байгаа талаар анхааруулан зөвлөгөө өглөө.

Тэрбээр "Омикроноор 0-5 насны хүүхдүүд ларингит, хатгаа, менингитээр хүндэрч байна. Айлгах гээгүй анхааруулж байгаа юм шүү. Иймээс Эцэг эхчүүд хүүхдүүдээ онцгой анхаарал халамж  тавих. Үүнд: 

1.Бага насны хүүхдийг дэлгүүр, худалдаа, олон нийтийн болон хоолны газраар дагуулж явахгүй байх, 

2.Хүүхдийн Хоолойг өглөө, өдөр, орой сод, давс (жамц давс бол бүүр сайн), тамидин зэргийн уусмалаар ээлжлэн 7-10 хоног  сайтар зайлах, арчих,

3.Гарыг нь сайтар савандаж угааж сургах,

4.Хүүхдийн тоглоомыг  давс, содтой усаар өдөр бүр угааж цэвэрлэх,

5.Хөнжил, гудсыг нь наранд тавих,

6.Өрөө тасалгааны цонхыг ээлжлэн өдрийн цагаар 10-15 минут нээж агаар сэлгэх, чийгтэй цэвэрлэгээ хийх,

7.Хүүхдийн хөтөвч, ОО-ийн өрөөг  ахуйн хэрэглээний бодисоор өдөр бүр цэвэрлэх, 

8.Хүүхдээ асрах, хөхүүлэхээс өмнө гараа сайтар савандаж угаах

9.Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх.

Хүүхэд гэнэт өндөр халуурах (38,5 түүнээс дээш), биеэр тууралт гарах, бөөлжих, хамар урвалын гурвалжин хөхрөх, амьсгаадах зэрэг шинж тэмдэг илэрвэл нэн ЯАРАЛТАЙ өрхийн болон эрүүл мэндийн байгуулагад хандаарай!!!.

Цаг алдаж огтоос  болохгүй шүү. 

Өнөөгийн байдлаас харахад ер нь сургуулийн танхимын сургалтыг 14 хоногоор хойшлуулж цахимаар оруулах нь зүйтэй санагдана" гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top