Ц.Билэгтсайхан: Өдөрт илрэх халдварын тоо хоёрдугаар сарын эхээр 50-60 мянгад хүрнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Омикрон хувилбар нэгдүгээр сарын 17-ны байдлаар нийт халдварын 90 хувийг эзэлж байгааг ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээллээ. 

Мөн тэрбээр "Эрсдэлийн үнэлгээг хийж үзэхэд хэрвээ бид ямар нэгэн хариу арга хэмжээ авахгүйгээр халдварын тархалт энэ эрчээрээ өсвөл хоёрдугаар сарын эхний долоо хоногт оргил үедээ хүрнэ. Улмаар буурна. Гэхдээ тохиолдлын тоо 50-60 мянгад хүрэх бололцоотой бөгөөд үүнийг дагаад орны ачаалал нэмэгдэнэ. 

Хөл хөдөлгөөнийг 50 хувиар бууруулбал, тохиолдлын тоо даруй хоёр дахин бага байх боломжтой. Гэхдээ халдварын оргил үед хойшилно. Орны ачаалал буурах эерэг нөлөөтэй" гэдгийг хэллээ. 
Тэгвэл УОК-ын дэргэдэх Эрдэмтийн зөвлөл доорх тооцооллыг гаргасан юм. Иймд сар шинийн баяраа гэр гэртээ тэмдэглэж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top