Ц.Билэгтсайхан: Сурагчдын хичээлийг цахимд шилжүүлэх санал гаргасан

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Омикрон хувилбарын тархалт болоод цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээллийг хүргэлээ. (2022.01.19)

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан хариу арга хэмжээ авахгүй бол хоёрдугаар сарын эхний долоо хоногт халдварын тоо хоногт 50-60 мянгад хүрэх эрсдэлтэй байгааг хэллээ. 

Тэрбээр "Бид 17 байгууллага оролцсон 27 дахь эрсдэлийн үнэлгээг хийж, магадлалын түвшин, үр дагаврын үнэлгээ зэргийг гаргасан. Энэ үнэлгээгээр Омикрон хувилбарын тархалт маш өндөр эрсдэлтэй гэдэг дүн гарсан.

Хэрэв бид ямар нэгэн хариу арга хэмжээ авахгүйгээр халдварын тархалт энэ хэвээр өсвөл хоёрдугаар сарын эхний долоо хоногт тохиолдлын тоо дээд хэмжээнд хүрч, хоногт 50-60 мянгад хүрэх эрсдэлтэй. Түүнээс хойш эргээд буурна.

ХӨСҮТ-өөс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулаад холбогдох байгууллагууд руу долоо хоног тутамд саналаа хүргүүлдэг. Манай байгууллагаас одоогоор сурагчдын хичээлийг хойшлуулах санал хүргүүлээгүй байна. Нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр тохиолдлын тоо ихсэж, орны ачаалал нэмэгдэнэ гэх тооцоолол, байгаа учраас сурагчдын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх саналыг гаргасан. Хэрэв тухайн үеийн нөхцөл байдал хүнд байвал сургалтын байгууллагын үйл ажиллагааг 7-14 хоног хойшлуулах санал гаргана" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top